Халаалт, Хөргөлт, Агааржуулалт

Компаний танилцуулга

Манай компани нь анх 2000 онд “Орчин үеийн халаалт, агаар сэлгэлт, кондиционерын систем” гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар  байгуулагдсан бөгөөд, бид байгуулагдсан цагаасаа салбартаа анхдагч байж үйл ажиллагаандаа орчин үеийн шинэлэг дэвшилтэд техник технологийг нэвтрүүлж ажилласнаар хөгжин дэвшиж буй эх орныхоо их бүтээн байгуулалтад, барилгын салбарын хөгжил дэвшилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ.

Энэ хугацаанд манай байгууллага нь техник технологи, үйлдвэрлэл үйлчилгээгээ улам бүр өргөтгөн шинэчилж, улсын хэмжээнд авч хэрэгжүүлж буй барилгын халаалт, агааржуулалтын томоохон төслүүд дээр амжилттай ажиллаж харилцагч хэрэглэгчдийнхээ итгэлийг даан Монгол улсын өнөөгийн барилгын салбарт өөрийн гэсэн тодорхой байр суурьтай болсон.

Цаашид бид харилцагчдийн хүсэлт шаардлагыг хангах, улмаар чанартай ажил үйлчилгээг хүргэх зорилгоор та бүхнийг хамтран ажиллахыг урьж байна.

Эрхэм зорилго

Иргэн бүрийн ажиллах, амьдрах тав тухтай эрүүл орчныг бүрдүүлэх, эх орныхоо ирээдүйн хөгжил их бүтээн байгуулалтанд тодорхой хувь нэмэр оруулах, мэргэжлийн өндөр түвшинд, чадварлаг баг хамт олон бүрдүүлэн харилцагчдын сэтгэл ханамжинд бүрэн нийцэхүйц ажил үйлчилгээ үзүүлж энэ салбартаа тэргүүлэгч байр суурьтай компани болоход оршино.

Алсын хараа

Олон улсын стандартад нийцсэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн компани болох.

Үнэт зүйлс

  • ХЭРЭГЛЭГЧ, ХАРИЛЦАГЧ, АЖИЛТАН 
  • МЭРГЭШСЭН ӨНДӨР ЧАДАВХИ 
  • ХАРИУЦЛАГА, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА 
  • ДЭВШИЛТЭД ТЕХНОЛОГИ, ЧАНАР 
  • МАНЛАЙЛАЛ, САНАЛ САНААЧИЛГАА 
  • САЙН ЗАСАГЛАЛ, БАГИЙН СЭТГЭЛГЭЭ, ХАМТЫН АЖИЛЛАГАА 
  • ШУДАРГА ЁС ЗҮЙ 
Facebook