Халаалт, Хөргөлт, Агааржуулалт

Нээлттэй ажлын байр

Та анкетаа hr@yavuu-impex.mn и-мэйл хаягруу илгээнэ үү! Танд амжилт хүсэе!

Анкет татаж авах бол ЭНД дарна уу?

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Шаардлагатай бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг судлах, эрэлт хэрэгцээг тодорхойлох, бүтээгдэхүүний захиалга татан авалт, нөөцийг оновчтой удирдах,
  • Гадаад, дотоодын албан байгууллагуудтай бизнесийн хүрээнд хамтран ажиллах, 
  • Харилцагч байгууллагуудтай гэрээ хэлэлцээр хийх
  • Англи, хятад, орос хэл дээр гэрээ контракт боловсруулах /байнга биш/
  • Гадаад зах зээлийг тэлэх зорилгоор шинэ санаа, санаачлага гаргах, бие даан хэрэгжүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Гадаад харилцаа, Гадаад худалдааны чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Хятад-Англи болон Англи-Орос хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй
  • Хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны соёлтой, нямбай, цаг сайн баримталдаг
  • Багаар ажиллах, үр дүнтэй холбоо харилцаа тогтоох чадвартай
  • Албан бичиг хэрэг хөтлөх, боловсруулах чадвартай
  • Оффисийн програмууд дээр чөлөөтэй ажилладаг
  • Олон улсын компани болон олон улсын төсөл дээр ажиллаж байсан бол давуу тал болно. 

Нэмэлт мэдээлэл:

Ажлын байранд анкет бөглөхөөр ирэхдээ: 

  • 1 хувь цээж зураг
  • Боловсролын үнэмлэх
  • Гэрчилгээ
  • Дипломын хуулбартайгаа ирнэ үү. 

Цалин:  Тохиролцоно

 

 

Хөргөлтийн техникч (2019-07-10 хүртэл)

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Хөргөлтийн тоног төхөөрөмж угсрах, засвар үйлчилгээ хийх
  • Эвдэрч доголдсон тоног төхөөрөмжийн гэмтлийг олж илрүүлж оношилгоо хийх, засаж хэвийн ажиллагаанд оруулах
  • Суурилуулсан тоног төхөөрөмжийг асаах, шалгахдаа заавар, гарын авлагын дагуу бүх эд ангийг шалгаж ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Хөргөлтийн чиглэлээр МСҮТ, их, дээд сургууль, сургалт дамжаа төгссөн. 
  • 2-с дээш жилийн Ажлын туршлагатай байх.
  • Мэргэжлийн сертификат, дипломтой.
  • Баг хамт олноор ажиллах, идэвхи санаачлагатай, хичээнгүй ажиллах чадвартай байх. 
  • Хөдөө ажиллах боломжтой. 
  • Тогтвор суурьшилтай ажиллах.
  • Цахилгааны мэдлэгтэй бол давуу тал болно.

Нэмэлт мэдээлэл:

Ажлын анкет бөглөхөөр ирэхдээ:

  • Иргэний үнэмлэх
  • Мэргэжлийн сертификат 
  • Дипломны хуулбар 
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар 
  • Цагдаагийн тодорхойлолт
  • эрүүл мэндийн үзлэгийн хуудас болон
  • 1 хувь цээж зурагтай ирэх

Цалин:  Тохиролцоно

Facebook