Халаалт, Хөргөлт, Агааржуулалт

DoorMaster D, C

 

Агаарын хөшиг яаж ажилладаг вэ?

         Агаарын хөшиг нь ихэвчлэн өрөө тасалгааны хаалганы дээр байрладаг ба гадна доторх орчныг тусгаарласан агаар нь хана үүсгэж өгөх үүрэгтэй бөгөөд, халаалттай хувилбарыг сонгосон үед гадны хүйтэн агаар оруулахгүй, дотор тасалгааны халуун агаарыг алдахгүй байх зориулагдсан, ийм учираас тодорхой хэмжээнд тасалгааны дулаан алдагдлыг багасгадаг эрчим хүчийг хэмнэх зориулалттай тусгай төхөөрөмж юм. Хөшгүүдийг гадна болон доторх орчин нь их зөрүүтэй, хүний болон техникийн хөдөлгөөн ихтэй, байнга онгойдог объектын хаалгануудад ашигладаг. Өвлийн улиралд тасалгаанд хүйтэн агаар орохоос, зуны улиралд хөргөсөн агаарыг тасалгаанаас гадагшлахаас хамгаалж мөн тасалгаанд утаа, тоос шороо, хорхой шавьж болон хорт зүйлсүүдийг дотогшоо нэвтрэхээс хамгаалж хаалт болж өгдөг. Тухайн объектын хаалга үүдний орон зайнаас хамаарч хөшигний байрлалыг зөв сонгох нь маш чухал байдаг.

Агаарын хөшиг ямар давуу талтай вэ?

  • Тасалгаан дахь тав тухтай орчныг дээшлүүлдэг
  • Дулааны хөшгийг удирдах, тохируулах болон суурилуулахад хялбар, цаг хугацаанд хэмнэлттэй
  • Ажиллагсдын өвчлөлтийг багасгадаг
  • Таатай орчноор илүү олон үйлчлүүлэгчдийг татах боломжтой

Загвар

  • Маш цэвэрхэн үзэмжтэй дизайнтай
  • Хөшигний өргөний хэмжээ маш бага - 37 см
  • Тусгай зориулалтын RAL 9002 лакаар будсан

Бүтэц

  • Орчин үеийн тангенциал сэнстэй
  • Авсаархан рамгүй бүтэц
  • C1 загварууд нь хоёр эгнээтэй нэг холболттой усан халаагууртай

Дэлгэрэнгүй

Facebook