Халаалт, Хөргөлт, Агааржуулалт

ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АГААР ХӨРГӨЛТИЙН ТӨХӨӨРӨМЖ

Цахилгааны байгууламж болон дата төвийн тусгай зориулалтын агаар хөргөх төхөөрөмж нь цахилгааны тоног төхөөрөмж, сервер, компьютер, сүлжээний хэрэгсэл зэрэг нэн чухал мэдээлэл хадгалдаг нарийн тоног төхөөрөмжийг хамгаалах зорилгоор зохион бүтээгдсэн байдаг. Цахилгааны байгууламж болон дата төвийг хөргөх нь цогц асуудал юм. Дата төвд мэдээлэл боловсруулах бүх төхөөрөмжийг ихэнхи тохиолдолд анхнаасаа суурилуулагүй байдаг. Эдгээр төвүүдийг ирээдүйд тавих нэмэлт тоног төхөөрөмжийн зайг бодолцон барьсан байдаг. Дулаан ялгаруулдаг сервер, хадгалах тоног төхөөрөмж нэмэгдэхийн хирээр орчныг хөргөх шаардлага байнга өснө. Энэ байдал нь хуучин сервер, хадгалах тоног төхөөрөмжийг илүү их дулаан ялгаруулдаг шинэ хувилбаруудаар солиход бас давтагдана.

Бид Мальтистак (Multistack) компанийн цахилгааны байгууламж болон дата төвийн зориулалттай тусгай агаар хөргөх төхөөрөмжийг санал болгож байна. Тусгай зориулалтын YLF агаар хөргөх төхөөрөмж нь Эйрфлоу (Airflow USA) компанийн хамгийн дэвшилтэт 3 дугаар үеийн технологиор холбоо харилцаа, компьютер, дата боловсруулах төв болон том хэмжээний цахилагааны байгууламжид тохируулан хийсэн бүрэн автомат хана/дээвэрт суурилдаг эрчим хүчний хэмнэлттэй багц төхөөрөмж юм. Энэ төхөөрөмж нь эрчим хүчний хэмнэлт, аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хослуулсан болно. Тусгай зориулалтын YLF агаар хөргөх төхөөрөмж нь бүтэн жилийн турш зогсолтгүй ажиллах боломжтой.

Facebook