Халаалт, Хөргөлт, Агааржуулалт

Бүтээгдэхүүн

FLOWAIR - LEO EX


Техник үзүүлэлт:

Лео серийн олон төрлийн халаагч нь таны барилгын нөхцөл, шаардлагад хамгийн их нийцсэн халаагч сонгох боломж олгоно. Эдгээр халаагч нь бүтээмж болон дулааны хүчин чадлыг тохируулах илүү их боломжтой шинэ 3 хурдтай сэнсээр тоноглогдсон бөгөөд энэ нь ажлын үзүүлэлт болон ажиллагааг нь сайжруулна. Шинэ Лео серийн сэнсэн халаагч нь 8 хувилбар, гадна гэрийн 3 хэмжээ, 3 төрлийн материалын сонголттой (EEP полипропилен, RAL нунтаг будагтай болон зэвэрдэггүй ган). Сэнсэн халаагчийн дулааны хүчин чадал нь 0.7кВт-аас 121кВт-ийн хооронд байх бөгөөд эдгээр сэнсийг барилгын дотор талд суурилуулна. Гадна гэр нь хөнгөн, бат бөх полипропилен материалаар хийгдсэн. Тусгай хийц бүхий суурь нь халаагчийг багана болон завсрын хананд босоогоор суурилуулах боломжтой болгоно. Тусгай углуургаар халаагчийг таазанд суурилуулж болно. Лео халаагч нь аж үйлдвэрийн барилга, ложистик төв, үйлдвэрийн цех, агуулах, дэлгүүр зэрэг дунд  болон том барилга байгууламжид нэн тохиромжтой. Лео сэнсэн халаагч нь удирдлагын хоёр сонгоолттой. Үүнд:

  • TS удирдлага – үндсэн үйлдэлтэй, хэрэглэхэд хялбар
  • HMI удирдлага-олон үйлдэлтэй
  • Халаах хүчин чадал: 3,0-57,3 кВт
  • Агаарын зарцуулалт: 3600-4000 м3/ц
  • Жин: 33,1-34,5 кг
  • Гаднах материал: Тусгай будсан ган

Дэлгэрэнгүй


Facebook