Халаалт, Хөргөлт, Агааржуулалт

Бүтээгдэхүүн

Бассейны агааржуулалтын төхөөрөмж - Aeromaster XP


Техник үзүүлэлт:

  • Агаарын зарцуулалт: 3000 - 28000 м3/ц
  • Төрлүүд: Зарцуулалт болон даралтаас хамааран 6 төрөлтэй
  • Суурилуулалт: Зориулалтын суурин дээр
  • Тусгаарлагч: Стандартын 50мм дулаалгатай
  • Ашиглалт: Гадаа болон дотор
  • Үйлдлүүд:

Манай компани нь Чех улсын Ремак компанийн бассейны агаар боловсруулах төхөөрөмжийг санал болгож байна. Ремак компани нь бассейны төхөөрөмж бүрээ захиалагчийн бизнес төлөвлөгөө, техникийн шаардлага болон цаг, уурын нөхцөлд тохируулан хийдэг тул төхөөрөмж болгон өвөрмөц байдаг. Төхөөрөмж бүрийг захиалагчид явуулахын өмнө үйл ажиллагаа болон найдвартай ажиллагааны туршилт, шалгалт хийдэг. Ремак компани нь бассейны төхөөрөмж бүрийн үйлчилгээ, угсралт болон сургалтыг хянадаг. Бассейны төхөөрөмжийн хэмжих болон удирдлагын систем нь найдвартай ажиллагаа, бага зардлаар ашиглах гол хүчин зүйл болдог болохоор эдгээр нь төхөөрөмж болгоныг дагалдана. Төхөөрөмж нь бассейны тасалгааны чийгшил болон температурыг зохицуулах, аюултай хлор агуулсан агаарыг цэвэр агаараар сэлгэх, барилгын бүтцийг халуун, хуурай агаараар үлээлгэж конденсаци үүсэх, хүйтэн орохоос сэргийлэх, барилгын дулааны алдагдлыг багасгах, бассейны уусыг дулаацуулах үүрэг гүйцэтгэдэг. Энэ бүх үйлдлийг төхөөрөмж автоматаар хийдэг. Хэрэв хэрэглэгч бассейны төхөөрөмжийг ажиллуулах туршлагагүй бол Ремак компани нь цахим сүлжээгээр дамжуулан алсаас удирдаж өгөх сонголтыг санал болгож байна. Бассейны төхөөрөмжийг Барилгын удирдлагын систем (BMS)-д холбох боломжтой.

Ремак компани бассейны төхөөрөмжийг зохион бүтээхдээ олон зуун эд ангиас сонголт хийж, тухайн төхөөрөмжид хамгийн их тохиромжтой дулаан солилцуур, компрессор г.м. сонгодог. Дулаан солилцуур бүр өвөрөмөц болохоор Ремак компани нь төхөөрөмжийн системд байгаа фреоны хэмжээг багасгаж, дулааны шахуургын ажиллах хугацааг уртасгаж, бүхэл системийн үр ашгийг нэмэгдүүлдэг. Захиалагч нь техникийн хувьд хамгийн дэвшилтэт, овор хэмжээний хувьд хамгийн бага төхөөрөмжийг хүлэн авдаг. Энэхүү агааржуулалтын төхөөрөмж нь 25-700м2 усны гадаргуйтай бассейнд зориулагдсан болно.

Дэлгэрэнгүй


Facebook