Gree

Та анкетаа hr@yavuu.super-assist.com и-мэйл хаягруу илгээнэ үү! Танд амжилт хүсэе!

 

Гадаад худалдаа, борлуулалтын менежер (2019-07-10 хүртэл)

Гүйцэтгэх үндсэн үүрэг
Шаардлагатай бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг судлах, эрэлт хэрэгцээг тодорхойлох, бүтээгдэхүүний захиалга татан авалт, нөөцийг оновчтой удирдах, Гадаад, дотоодын албан байгууллагуудтай бизнесийн хүрээнд хамтран ажиллах, Харилцагч байгууллагуудтай гэрээ хэлэлцээр хийх Англи, хятад, орос хэл дээр гэрээ контракт боловсруулах /байнга биш/ Гадаад зах зээлийг тэлэх зорилгоор шинэ санаа, санаачлага гаргах, бие даан хэрэгжүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
Гадаад харилцаа, Гадаад худалдааны чиглэлээр их дээд сургууль төгссөн Хятад-Англи болон Англи-Орос хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй Хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны соёлтой, нямбай, цаг сайн баримталдаг Багаар ажиллах, үр дүнтэй холбоо харилцаа тогтоох чадвартай Албан бичиг хэрэг хөтлөх, боловсруулах чадвартай Оффисийн програмууд дээр чөлөөтэй ажилладаг Олон улсын компани болон олон улсын төсөл дээр ажиллаж байсан бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл:
Ажлын байранд анкет бөглөхөөр ирэхдээ:
1 хувь цээж зураг Боловсролын үнэмлэх Гэрчилгээ Дипломын хуулбартайгаа ирнэ үү. Цалин: Тохиролцоно