Манай компани нь анх 2000 онд “Орчин үеийн халаалт, агаар сэлгэлт, кондиционерын систем” гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар  байгуулагдсан бөгөөд, бид байгуулагдсан цагаасаа салбартаа анхдагч байж үйл ажиллагаандаа орчин үеийн шинэлэг дэвшилтэд техник технологийг нэвтрүүлж ажилласнаар хөгжин дэвшиж буй эх орныхоо их бүтээн байгуулалтад, барилгын салбарын хөгжил дэвшилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ.Энэ хугацаанд манай байгууллага нь техник технологи, үйлдвэрлэл үйлчилгээгээ улам бүр өргөтгөн шинэчилж, улсын хэмжээнд авч хэрэгжүүлж буй барилгын халаалт, агааржуулалтын томоохон төслүүд дээр амжилттай ажиллаж харилцагч хэрэглэгчдийнхээ итгэлийг даан Монгол улсын өнөөгийн барилгын салбарт өөрийн гэсэн тодорхой байр суурьтай болсон.

“Явуу-Импэкс” ХХК-ий үйл ажиллагаа:

·         HVAC Зураг төсөл, Тооцоолол

·         HVAC Угсралт суурьлуулалт

·         HVAC Засвар үйлчилгээ,ашиглалт гэсэн 3 нь үе шатанд ажилладаг.

Зөвхөн нэг салбарын 3 үе шатанд үйл ажиллагаа явуулсанаар HVAC салбарын бүхий л шатны туршлагыг хуримтлуулдаг.Эцсийн үр дүн болох ашиглалтын үеийн алдаа, оноотой туршлагыг байнга дараа дараачийн зураг төсөлдөө тусгаж зураг төслийн чанараа байнга сайжруулдаг. Шинэлэг техник, технологийн дэвшлийн судлан нэвтрүүлж зураг төсөлдөө тусгаснаар салбарын тэргүүн эгнээнд алхаж чаддаг. 

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Иргэн бүрийн ажиллах, амьдрах тав тухтай эрүүл орчныг бүрдүүлэх, эх орныхоо ирээдүйн хөгжил их бүтээн байгуулалтанд тодорхой хувь нэмэр оруулах, мэргэжлийн өндөр түвшинд, чадварлаг баг хамт олон бүрдүүлэн харилцагчдын сэтгэл ханамжинд бүрэн нийцэхүйц ажил үйлчилгээ үзүүлж энэ салбартаа тэргүүлэгч байр суурьтай байгууллага болоход оршино.

 

АЛСЫН ХАРАА

Олон улсын стандартад нийцсэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн байгууллага болно.

 

ҮНЭТ ЗҮЙЛС

Хэрэглэгч, Харилцагч, Ажилтан
Мэргэшсэн Өндөр Чадавхи
Хариуцлага, Аюулгүй Ажиллагаа
Дэвшилтэд Технологи, Чанар
Манлайлал, Санал Санаачилгаа
Сайн Засаглал, Багийн Сэтгэлгээ, Хамтын Ажиллагаа
Шударга, Ёс Зүй

 

ЧАНАРЫН БОДЛОГО

Бид Монгол улсын хууль тогтоомж болон олон улсын стандартыг баримталж, хэрэглэгч бүрийн эрх ашиг, хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн, мэргэжлийн ур чадвар, оновчтой шийдэл бүхий халаалт, хөргөлт, агаар сэлгэлтийн ажил үйлчилгээг дэвшилтэт технологи ашиглан тасралтгүй сайжруулж, чанартай гүйцэтгэнэ. 

 

ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО

Халаалт, хөргөлт, агаар сэлгэлтийн ажил үйлчилгээндээ Монгол улсын хууль тогтоомж, стандартын шаардлагын дагуу, ХАБЭА-н эерэг хандлагыг төлөвшүүлж, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгож, аюул осолгүй үйлдвэрлэл үйлчилгээг бий болгоно.