Агаарыг боловсруулан шаардлагатай стандартад нийцсэн температур, чийглэг, цэвэрлэгээ, хөдөлгөөний хурдтай болгож барилга, байгууламж агаараар хангах төхөөрөмжийг агааржуулалтын төхөөрөмж гэнэ. oo
Дулааны улиралд өрөөний тасалгааны дотор агаарын температурыг бууруулж нормчлогдсон хэмжээнд тогтмол барьж хүмүүсийн ажиллах, амьдрах ба үйлдвэрлэл, технологийн ажиллагаа хэвийн явагдах агаарын орчинг бүрдүүлж сэрүүн агаарыг өрөө тасалгаанд өгөх төхөөрөмжийг хөргөлтийн төхөөрөмж гэнэ.
Жилийн хүйтний улиралд өрөө тасалгааны дотор агаарын температурыг нормчлогдсон хэмжээнд тогтмол барьж хүмүүсийн ажиллах, амьдрах ба үйлдвэрлэл, технологийн ажиллагаа хэвийн явагдах агаарын орчинг бүрдүүлж дулаан алдагдлыг нөхөж өгөх төхөөрөмжийг халаалтын төхөөрөмж гэнэ.
Цайрдсан гөлмөн төмөр хоолой, Пенополиуретан дулаалгатай хоолой, Тусгай зориулалтын хувцанцар хоолой, Шугам хоолойны дулаалгын бүрээс, Бусад агааржуулалтын төмөр хийц
Бүх төрлийн агааржуулалтын тоног төхөөрөмжийн шүүлтүүр