Flowair -LEO D

LEO D  нь дулаан агаар хуримтлагдахаас сэргийлж өрөө, байгууламжийн өндөр буюу  дээд хэсэгт байрлахаар зориулж үйлдвэрлэсэн загвар болно.Сэнс нь дулаан агаарыг соруулж, хүмүүсийн байгаа бүс рүү доошоо урсахыг бий болгодог. Энэ нь тааз, дээврийн дээд хэсэгт хуримтлагдсан дулаан агаарыг доош үлээж  барилга байгууламжийг илүү хурдан халаадаг. Мөн дээврээр дамжин гарах халсан  дулааны алдагдлыг бууруулдаг.LEO D нь механик хүч, шороонд тэсвэртэй, бага жинтэй, гоо зүйн үзэмжтэй төхөөрөмж юм. Агаарын гаралтыг  4 хувааж чиглүүлэх сараалжаар гаргадаг. Уг сараалж бүрийг  хазайлтын өнцгийн гараар тохируулж болно. Нэг  үгээр хэрэглэгч  агаарыг ямар ч чиглэлд хуваарьлаж ,салгах  боломжийг олгодог.Сэнсийг тусгайлан боловсруулсан бүтэц  нь агаарын урсгалын эсэргүүцлийг бууруулж, сэнсний чимээгүй ажиллагаатай болгосон. Сэнсний хурдыг өөрчлөх чадвар нь төхөөрөмжийн гүйцэтгэлийг улирал болон хувьсах температурын зөрүүнд тохируулах боломжийг олгодог.
Төхөөрөмжийг гурван хувилбараар ашиглах боломжтой:
·         Зохицуулалтын системгүй LEO D,
·         ухаалаг T хайрцагны удирдлага бүхий LEO D BMS ба
·         Орчны температур тогтоосон хэмжээнээс дээш гарах үед төхөөрөмжийг асаах термостаттай LEO DT.
  Зориулалт:
LEO D  нь өндөр таазтай үйлдвэр, агуулах, үзвэрийн газар, зоогийн газар, албан тасалгаа,заал зэрэг  байшингуудад ашиглагддаг бөгөөд халаалтын үр ашгийг дээшлүүлж, хүмүүсийн байрладаг бүсэд дулаан агаараар хангах үүрэгтэй..
   Автоматик:
·         T-box  удирдлагаар удирдах буюу хувь хүний ​​хэрэгцээнд тохирсон ухаалаг, хэмнэлттэй,  хяналттай
·         ON / OFF  хяналтгүй удирдлага
 
Дэлгэрэнгүй мэдээлэлийг доорх холбоосоор орж үзнэ үү.
 
fKY1BQnDYvadAcJ.jpg