Flowair - LEO
УСАН АГААР ХАЛААГЧ LEO ТӨХӨӨРӨМЖ
Товч тайлбар:
Усан агаар халаагч LEO төхөөрөмжийн хүчин чадал, хэмжээний өргөн сонголт нь тухайн обьектын нөхцөл байдалд яг таарч нийцсэн төхөөрөмжийг сонгох боломжийг олгодог.
Агаар халаагч LEO нь хамгийн сүүлийн үеийн хурдны 3 шатлалт сэнсээр тоноглогдсон бөгөөд хүчин чадал, дулааны гаралтын тохируулгатай.
Энэхүү төхөөрөмж нь 8 загвар, 3 өөр оврын хэмжээ, 3 төрлийн гадаргуу (ЕРР, металл гадаргуу дээр RAL нунтаг будгаар будсан, зэвэрдэггүй ган) бүхий сонголтуудтай.
Усан агаар халаагч энэхүү төхөөрөмж нь дотор байрлуулахад зориулагдсан бөгөөд хүчин чадалын хувьд 0.7 кВт -аас 121 кВт хүртэл сонголтууд бий.
Тусгайлан боловсруулсан консоль суурь нь төхөөрөмжийг нарийн шоно болон хашлага дээр суурьлуулах боломжийг олгодог. Ханан дээр янз бүрийн байрлалаар хүссэн налуугаар тогтоох боломжтой. Мөн тусгай тогтоогчийн тусламжтай таазан доор бэхэлж байрлуулж болно.
LEO усан агаар халаагч төхөөрөмжинд холигч камер холбож болох бөгөөд ингэснээр хамгийн энгийн өгөх агааржуулалтын системийг бий болгоно.
Их бие :Хөнгөн бөгөөд бат бөх EPP гадаргуу (хөөсрүүлсэн полипропилен).
Консоль : Төхөөрөмжийг нарийхан шоно, хашлага дээр суурьлуулах боломж олгодог.
Хэмжээний өргөн сонголт : Аливаа объектын хэрэгцээнд нийцсэн төхөөрөмжийг сонгох боломжийг олгодог.
Дагалдах хэрэгсэл : Холигч камер, конфузор, агаар хуваарилагч зэрэг олон төрлийн дагалдах хэрэгсэл нь төхөөрөмжийг илүү үр дүнтэй ашиглах боломжийг олгодог.
Мөн хэрэглэгчийн хүсэлтийн дагуу INOX төрлийн болон нунтаг будгаар будсан төмөр хийцтэй их бие бүхий төхөөрөмжүүдийг нийлүүлэх боломжтой.
Баталгаажсан үзүүлэлтүүд:
Олон улсын хараат бус баталгаат лабораторуудтай хамтран ажилласнаар FLOWAIR -ын төхөөрөмжүүдийн техникийн үзүүлэлтүүд баталгаажсан байдаг.
Зориулалт:
LEO төхөөрөмжүүдийг дараахь төрөл бүрийн зориулалтын дунд болон том хэмжээний обьектуудад ашигладаг: логистикийн төв, үйлдвэрийн цех, агуулах, худалдааны төв, томоохон танхим, дэлгүүр, үзэсгэлэнгийн танхим,
Автоматжуулалт:
TS удирдлага - үндсэн функцтэй бөгөөд ашиглахад хялбар.
Дэлгэрэнгүй мэдээлэлийг доорх холбоосоор орж үзнэ үү.