Flowair - ELIS A

ELiS A агаарын хөшиг нь аливаа байгууламжийн температурт өөрчлөлт оруулахгүйгээр хамгаалахад зориулагдсан төхөөрөмж юм. Хаалганы орон зайд агаарын хаалт бий болгож, өвлийн улиралд гаднаас хүйтэн агаар орох, зуны улиралд гаднаас халуун агаар нэвтэрч орохоос сэргийлдэг.Сэнснүүд нь цахилгаан бага  зарцуулах бөгөөд чимээгүй ажиллагаатай гэдгээрээ онцлог юм.Уг агаарын хөшгийг ус болон цахилгаан халаагууртайгаас гадна  халаалтгүйгээр үйлдвэрлэдэг. Хэмжээний хувьд 1м, 1.5м, 2 метрийн сонголттой байгаа бөгөөд мөнгөн болон цагаан гэсэн хоёр өнгөний сонголтууд байгаа. Төхөөрөмжийн гадаргууг хөнгөн цагаанаар, сэнсний хэсгийг хуванцараар хийсэн нь жинг бууруулж, дуу чимээний түвшинг багасгах боломжийг олгодог. Хаалга орчмын агаарын урсгалын налууг тохируулж угсрах боломжтой.
Зориулалт:
Агаарын хөшигний орчин үеийн  дүр төрх нь албан байгууллага, дэлгүүр, зоогийн газар, үзэсгэлэнгийн танхим,  үзвэрийн газар гэх мэт гоо зүйн шаардлага өндөртэй байгууламжид суурилуулах боломжийг олгодог. Дизайн нь гоо сайхны өндөр шаардлага хангасан объектуудад ашиглаж болох орчин үеийн төхөөрөмжийн загвартай.
Автоматжуулалт:
ELiS A  агаарын хөшиг нь орчин үеийн автоматжуулалтын  BMS системд холбон ажиллах боломжтой.
 
Дэлгэрэнгүй мэдээлэлийг доорх холбоосоор орж үзнэ үү.
 
SZ9scS9Ic6yWugP.jpg