Flowair - ELIS C

Aгаарын хөшиг ELiS C нь өрөөний дулааныг нэг хэвэнд барих зориулалттай юм. Хаалганы орон зайд агаарын хаалт бий болгож, өвлийн улиралд гаднаас хүйтэн агаар орох, зуны улиралд гаднаас халуун агаар нэвтэрч орохоос сэргийлдэг.Удаан эдэлгээтэй хөнгөн хуванцар материалаар хийсэн сэнснүүд нь төхөөрөмжийг чимээгүй ажиллах боломжийг бүрдүүлж өгдөг.Төхөөрөмж нь энгийн удирдлагатай бөгөөд агаарын хэмээс хамаарч эсвэл хаалга онгойход автоматаар ажиллах тохируулгатай.
ELiS C нь дараах сонголтуудтай: 1 м, 1.5 м ба 2 м урттай, усаар болон цахилгаанаар халаах гэсэн хоёр хувилбартай. Төхөөрөмжийн бүтцийг гангаар хийсэн бөгөөд нунтаг будгаар шүршиж будсан байгаа.Стандарт захиалгын агаарын хөшиг нь хэвтээ байдлаар хананд суурилуулах бэхэлгээтэй ирэх бөгөөд мөн босоогоор байрлуулах бэхэлгээг нэмэлтээр авах боломжтой.
 
Зориулалт:
ELiS C агаарын хөшгийг дэлгүүр, спорт заал, зоогийн газар, сургууль, цэцэрлэг, үзвэрийн газар, жижиг хэмжээний үйлдвэр, агуулах гэх мэт олон нийтийн барилга байгууламжид ашиглах зориулалттай. ELiS C хөшгийг хэвтээ ба босоо байдлаар байрлуулж болно.
 Удирдлага:
Төхөөрөмжийг өөрт нь суулгасан удирдлагын самбарын тусламжтай удирдана. Мөн цахилгаан хөшиг нь халаалтын элементийг хөргөдөг автоматжуулалтаар тоноглогдсон.
 
Дэлгэрэнгүй мэдээлэлийг доорх холбоосоор орж үзнэ үү.
 
YCKlg8ZiBhEGH7u.jpg