Flowair -G
ELiS G агаарын хөшиг нь байр болон хүрээлэн буй орчны хоорондох агаарын солилцоотой холбоотой агаарын алдагдлыг хязгаарладаг өндөр үзүүлэлттэй үйлдвэрийн байранд зориулсан төхөөрөмж юм.Их биеийг нь цайрдсан ган, хуванцараар хийсэн.
Чиглүүлэгч хаалтны тусламжтай агаарын урсгалын налууг тохируулах боломжтой.
Агаарын хөшгийг олноор нь хооронд нь холбож хэвтээ ба босоо байрлалаар суурилуулж болно.Усан болон цахилгаан халаалттай мөн халаалтгүй агаарын хөшигнүүд нь 1.5м ба 2м гэсэн хоёр хэмжээ бүхий сонголттуудтай. стандарт хийцдээ тус агаарын хөшиг нь универсал бэхэлгээгээр тоноглогдсон бөгөөд хөшгийг хэвтээ болон босоо байрлалаар суурилуулахад ашиглаж болно. Хуванцар болон ган элементүүдийг нэгтгэдэг бөгөөд энэ нь төхөөрөмжийн жинг багасгадаг.
Зориулалт:
ELiS G хөшиг нь хаалганы агаарын хаалтыг бий болгодог бөгөөд томоохон хаалгатай үйлдвэр, агуулах, цех, ложистикийн төв гэх мэт объектуудад ашигладаг.
Автоматжуулалт:
ELiS G агаарын хөшгийг хэрэглэгчийн хүсэлтийн дагуу команд контролероор тоноглож болох бөгөөд ингэснээр хаалганы мэдрэгч ба термостаттай холбож хөшгийг автоматаар асааж, унтраах, сэнсийг хэт ачааллаас хамгаалах боломжууд нээгдэх юм. Мөн T-box удирдлага болон DRV ELiS удирдлагын модулийн тусламжтай агаарын хөшгийг BMS системд холбож болно.RX хуваарилагчийн тусламжтай 3 ширхэг ELiS G төхөөрөмжийг нэгэн зэрэг хянах боломжтой бөгөөд дээр нь хаалганы мэдрэгч, термостат, хоёр эсвэл гурван алхамтай хавхлагыг холбож болно. Мөн BMS болон FLOWAIR SYSTEM-тэй нэгтгэх боломжийг олгодог DRV ELiS хяналтын модулийг төхөөрөмжинд нэмж холбох боломжтой
Дэлгэрэнгүй мэдээлэлийг доорх холбоосоор орж үзнэ үү.