Flowair - T
Агаарын хөшиг ELiS T нь тухайн байрны дулаан алдагдах, хяналтгүй дулаан орж ирэхээс хамгаалах зориулалттай. Тэдгээрийг суурилуулснаар өрөөг өвлийн улиралд гадны хүйтэн агаар, зуны улиралд халуун агаар орж ирэхээс хамгаалдаг.
Агаарын урсгалын налууг тохируулах боломжтой.Ус болон цахилгаан халаалттай, мөн халаалтгүй агаарын хөшгийг 1м, 1.5м, 2метрийн урттайгаар нийлүүлэх боломжтой. Хөшгийг босоо болон хэвтээ байрлалаар суурилуулах боломжтой.Их биеийг нь ган (RAL 9007), EPP (хөөсрүүлсэн полипропилен), хөнгөн цагаан зэрэг материалаар хийсэн тул тоног төхөөрөмжийн жин болон дуу чимээний түвшинг багасгаж өгсөн.
Зориулалт:
Тус агаарын хөшигний орчин үеийн дүр төрх нь гоо зүйн өндөр шаардлага хангасан байгууламжид болон үйлдвэрүүдэд суурилуулах боломжийг олгодог.
Автоматжуулалт:
Агаарын хөшигний үндсэн удирдлагыг өөрт нь суулгасан терминал блокын тусламжтай гүйцэтгэх бөгөөд нэмэлт DRV ELiS удирдлага нь BMS системд холбох, FLOWAIR системд нэгтгэх боломжийг олгодог.
Дэлгэрэнгүй мэдээлэлийг доорх холбоосоор орж үзнэ үү.