Тоос, тоосонцор, утаа шүүх төхөөрөмж

 

Бүх төрлийн тоос, тоосонцор, метал, мод бусад төрлийн үртэс, хэлтэрхий, гагнуурын утаа, униар зэргийг барилга байгууламжаас шүүж гаргах, оруулах, цэвэрлэх  зориулсан төхөөрөмжүүд юм.
.Манай орон шиг эрс тэс уур амьгалтай улсад өвлийн  улиралд барилга байгууламжийн халаах зардал маш өндөр байдаг.Ялангуяа тоос тоосонцор ,утаа зэргийг үүсгэж үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг албан байгууллагуудад эдгээр асуудлыг шийдэхийн тулд агаар сэлгэлтийг  маш их хэмжээгээр хийх шаардлага гардаг. Энэ нь агаар сэлгэлтийг хийхийн тулд маш их дулааны зардлыг гаргах хэрэгтэй болдог.
Бүх төрлийн бутлах ,боловсруулах үйлдвэр, Гагнуурын цех, Мужааны цех, Гурлын үйлдвэр, Цементийн үйлдвэр,Төрөл бүрийн засварын цех  зэрэг үйлдвэрүүдэд өрөө байгууламжид тоос, тоосонцор, утаа униар үүссэн агаарыг байнга цэвэрлэж байх  шаардлага гардаг. Мөн нарийн цахилгаан тоноглолоор тоноглосон цахилгааны дэд станц болон  дата төв зэрэг байгууламжуудад маш сайн шүүж цэвэрлэсэн агаараар хангах шаардлага гардаг.
Эдгээр зориулалт ,үйлчлэх талбай, байгууламжийн онцлогоос хамааруулж DONALDSON үйлдвэр  хэд хэдэн төрөл ,ангилалын тоос, тоосонцор, утаа үртэс шүүх төхөөрөмжийг үйлдвэрлэж байна.
 
 
Donaldson Torit®
Donaldson Torit® Cabinet тоос хураагч төхөөрөмж нь авсаархан загвартай бөгөөд олон төрлийн хэрэглээнд үр өгөөжтэй ажилладагаараа онцлог юм. Уг төхөөрөмжинд EZ Filter Pack ™ загварын шүүлтүүрт уутыг ашигладаг.
Онцлог шинж чанарууд:
Аж үйлдвэрийн үйл ажиллагааны явцад үүссэн тоосжилтыг найдвартай, зардал багатайгаар шүүдэг
99.9% -ийн өндөр тоосны шүүлтүүрийн үзүүлэлт нь үйлдвэр дэхь халаасан, боловсруулсан агаарыг дахин ашиглах боломжийг олгодог.
Автоматаар  ажилладаг шүүлтүүр сэгсрэгч нь шүүлтүүрийг  бохирдолын хэмжээнээс хамаарч цэвэрлэдэг.
Тоос шороо, тоосны хувин нь авч цэвэрлэхэд хялбар байдаг.
 EZ Filter Pack™ шүүлтүүрийг багажгүйгээр сольж болдог бөгөөд энэ бусад ижил үйлдвэрийн төхөөрөмжөөс давуу талтай.
 
FqEEjYnawJTdjM2.jpg
Дараах төрлийн хортой тоосжилтын эсрэг маш үр өгөөжтэй ажилладаг:
Зүлгүүр, өнгөлгөөний  үйлдвэр
Нунтаглах, Бутлах үйлдвэр
Металл боловсруулалтын үйлдвэр
Сав баглаа боодол
Нэхмэлийн үйлдвэр
Модны үйлдвэр
Засварын цех
 
 
 
Downdraft Bench DB-800
Downdraft Bench DB-800 нь овор багатай бие даасан шүүлтүүр бүхий төхөөрөмж юм.
Downdraft Bench DB-800 төхөөрөмж нь жижиг хэсгүүдийг нунтаглах, өнгөлөх процесст зориулагдсан авсаархан, эргономик, тоос цуглуулах зориулалттай болно.
 
AkWT4QrIBcSTI7u.jpg
Үйлдвэрээсээ суурилуулсан флюресцент гэрэлтүүлэг нь ажлын талбайг гэрэлтэй болгож өгдөг.
Гар ажиллагаатай сэгсрэгч нь уутны шүүлтүүрийг цэвэрлэхэд хялбар болгодог
EZ Filter Pack™ шүүлтүүрийг багажгүйгээр хялбар сольж болдог .