Бассейн, сауны агаар боловсруулах төхөөрөмж

Усан бассейнтай байгууламж бол нарийн технологи бүхий цогц бүтэц бөгөөд төхөөрөмж, эд ангийн буруу сонголт хийх, үр өгөөжгүй ажиллуулснаар олон саяын алдагдал хүлээх эрсдэлтэй байдаг. Иймээс РЕМАК компанийн бассейны технологи нь хэрэглэгчдэд хандсан орчин үеийн бөгөөд өвөрмөц менежмент, тохиргоо бүхий систем юм.    
Бассейны орчинд хлорын болон химийн бодисын өндөр нягтрал байдаг бөгөөд хүчтэй хатаалт явагддаг учраас С5-СХ зэрэглэлтйн хүчтэй зэврэлт болдог. Жирийн нөхцөлд стандарт агааржуулалтын төхөөрөмж нь хэдэн арван жил ажилладаг бол ийм бассейны орчинд тухайн төхөөрөмж 2 сар болоод л эвдрэх магадлалтай байдаг. Иймээс РЕМАК компани энэ чиглэлд маш их анхаарал тавьж төхөөрөмжний ажиллах хугацааг уртасгах тал дээр байнга хүчин чармайлт гарган ажиллаж байна.   
Усан бассейны төхөөрөмжний сонголт, тохиргоог таны бизнесийн зорилт, техникийн шаардлага, тухайн газар нутгийн цаг уурын нөхцөл байдал дээр үндэслэн төхөөрөмжний зураг төслийг хийдэг иймээс төхөөрөмж тус бүр нь үргэлж өвөрмөц байдаг. Бид усан бассейны төхөөрөмж бүрийг нийлүүлэлэхээс өмнө төрөл бүрийн туршилтад байнга хамруулдаг.
Бассейны төхөөрөмжийг угсрах, засварлахад бид байнга хяналт тавьдаг бөгөөд нийлүүлж буй төхөөрөмжийг удирдаж ажиллуулах сургалт явуулдаг.
Төхөөрөмжний удирдлагын систем нь төхөөрөмжийг найдвартай ажиллуулах болон зардал бага байлгах гол хүчин зүйл байдаг тул төхөөрөмж бүрийг ийм системтэй нийлүүлдэг.
Тус төхөөрөмж нь бассейны танхимын чийг, температурыг зохицуулж хлорамин ихээр агуулсан агаарыг цэвэр агаараар сэлгэж, агаар хөрж конденсац үүсгэхээс сэргийлж хуурай халуун агаараар үлээж орчны агаар болон бассейны усыг халааж өгдөг. Энэ бүх процесс автоматаар явагддаг. Мөн тус бассейны төхөөрөмжийг Барилгын менежментийн систем (BMS)-д холбох сонголт бий.
РЕМАК компанийн бассейны төхөөрөмж нь өндөр чанарын агаар боловсруулах төхөөрөмж бөгөөд удирдлагын системээрээ 25-700 м.кв талбай бүхий усан гадаргуутай бассейны орчны агаар хуурайшуулах, агаар сэлгэх, агаар халаах үндсэн функциудтай.
Дэлгэрэнгүй мэдээлэлийг доорх холбоосоор орж үзнэ үү.
 
Je8sC1ZCOhfhYzz.jpg