Cake - Агаар боловсруулах төхөөрөмж

CAKE төхөөрөмж нь жижиг хэмжээний барилгыг агааржуулах зориулалттай (агаар зарцуулалт цагт 400-3700 м3) юм. Төхөөрөмжинд үйлчилгээ хийхийн тулд өндөр мэргэжил шаардагдахгүй бөгөөд  жижиг дэлгүүр, үйлчилгээний газар, оффис, зоогийн газар, паб, үйлчүүлэгчийг хүлээн авах жижиг өрөө,сервер болон цахилгааны тусгай зориулалтын өрөө, сургуульд байрлуулахад тохиромжтой. САКЕ төхөөрөмж нь зардал багасгах үүднээс шөнө агааржуулж хөргөх, гаднах орчноос хамаарч температур, холилт болон сэнсний хүчин чадлыг автоматаар тохируулах гэх мэт эрчим хүчний менежментийн системтэй зохицуулалтыг хийж өгсөн.
Гар утасны аппликейшны тусламжтай төхөөрөмжийг алсаас удирдах боломжтой.Тус төхөөрөмжийг - 20 С -- + 40 С градуст ашиглах боломжтой.CAKE төхөөрөмжийг газар эсвэл хүрээтэй суурин дээр байрлуулах боломжтой.
Тус төхөөрөмж нь Ecodesign 2016 болон 2018 шаардлагуудыг хангасан болно.
Тус төхөөрөмжийг солигддог регенератортой (CAKE VR) болон ялтастай рекуператортой (CAKE VZ) үйлдвэрлэдэг.
            Механик бат бөх байдал                             D1
            Корпусын нягтрал                                        L1
            Дулааны тусгаарлалт                                  Т2
            Дулааны холболтын коэффициент           ТВ2
 
Дэлгэрэнгүй мэдээлэлийг доорх холбоосоор орж үзнэ үү.  https://www.remak.eu/en/product/cake