Vento - Агаар боловсруулах төхөөрөмж
Vento - гаднаас оруулж байгаа агаарыг иж бүрэн боловсруулах чадвартай, цогц систем бөгөөд төлөвлөж, угсарч, ашиглахад маш хялбар эд анги бүхий төхөөрөмжүүдийн нэгдэл систем юм.
Хэрэглэгч , захиалагч нь өөрийн барилга байгууламж, үйл ажиллагаандаа тохируулж агааржуулалтын системийн эд ангийг сонгож болдог.
Үүнд:
-
Агаар оруулах ба сорох
-
Зөвхөн агаар оруулах
-
Зөвхөн агаар сорох
-
Барилга байгууламжинд оруулж буй агаарыг халаах, хөргөх, чийгшүүлэх, шүүх
-
Зөвхөн агаарыг халаах
-
Зөвхөн агаарыг хөргөх
-
Дулаан солилцуур ба холилт
-
Зөвхөн дулаан солилцуурыг ашиглаж дулаан, эрчим хүчийг хэмнэх
-
Зөвхөн холих камерыг ашиглаж дулаан, эрчим хүчийг хэмнэх
-
Алсын болон ойрын зайн бүрэн автомат удирдлага
-
Хагас автомат удирдлага
-
Гар ажиллагаатай удирдлага гэх мэт олон сонголтоор төхөөрөмжийг сонгож болно.
Давуу тал:
-
Ямар ч газар суурьлуулах боломжтой учир тусгайлсан өрөө ,орон зай хэрэггүй учраас эдийн засгийн хэмнэлттэй.Ямар ч байрлалд угсарч суурилуулж болно.
-
Эд ангиуд нь шууд салхивчийн яндан хоолойд залгагдан суурилагдах боломжтой.
-
Бүх төхөөрөмжүүдийг зэвэрдэгүй гангаар чанартай үйлдвэрлэдэг.
-
Хүний биед хоргүй, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан бүтээгдэхүүн.
-
Үйлдвэрлэлийн явцад чанарын хяналт, бэлэн болсон бүтээгдэхүүний чанарын аттестачлалтай.
-
Угсрахад маш хялбар учраас хурдан бөгөөд зардал мөнгөнд хэмнэлттэй
-
Гадуур нь дулаалга хийх боломжтой.
-
Үйлдвэрлэлийн бүх шатанд шалгадаг, Чанартай түүхий эд ашигладаг учраас чанарын өндөр түвшин баталгаатай.
-
Ашиглалтын хугацаа урт (сэнсний ажиллах хамгийн бага хугацааны норм 40000 цаг)
-
Дуу чимээ бага
-
Хэрэглэгчийн хүсэлтийг тусгаж тусгайлан захиалах боломжтой.
-
Европын EN1886 стандартын шаардлагыг хангасан
-
Хэсгүүд нь хоорондоо өвөрмөц энгийн холболтоор холбогддог учраас угсралтын ажлыг маш хялбарлилж хурдасгадаг
-
Бүрэн автомат удирдлагатай учир ашиглалтын зардал бага.
-
Европын стандартын шаардлага хангасан чанартай бараа материал, тоноглол ашигласан учраас тоног төхөөрөмжийн эвдрэл бага гардаг.Иймээс уг төхөөрөмжийн ашиглалтын үеийн засвар, үйлчилгээний зардал бага гардаг.
-
Амархан салдаг эд ангиудын бүтэцтэй учраас шүүлтүүр солих, эд анги тоноглолыг шалгах ,засвар үйлчилгээ хийхэд хялбар, хурдан байдаг.Мөн ашиглалтын үеийн засвар үйлчилгээний зардал бага гардаг.
Зориулалт:
Бүх төрлийн үйлдвэр, үйлчилгээ, оффис, агуулах, сургууль, цэцэрлэг, тусгай зориулалтын барилга байгууламжинд ямар ч байрлалд угсрах боломжтой төхөөрөмж болно.
Дэлгэрэнгүй мэдээлэлийг доорх холбоосоор орж үзнэ үү.