Aeromaster FP - Агаар боловсруулах төхөөрөмж

AeroMaster FP
Remak  компанийн бүтээгдэхүүн дотроо харьцангуй шинэд тооцогдох AeroMaster FP төхөөрөмж нь бага талбайтай оффис, худалдааны талбай, олон нийт цугларах газар, зоогийн газруудад цагт 4000 м3 агааржуулалт хийх, агаар боловсруулах (ЭКО хувилбарт 2500 м3 /цаг) хүчин чадалтай төгс шийдэл юм.
Тус төхөөрөмж нь 360 мм өндөртэй тул таазнаас өлгөж хэрэглэгдэх зориулалттай, дуу чимээний өндөр шаардлага тавьдаг орчинд зохимжтой бөгөөд цэвэр цэмцгэр дизайн нь дүүжин тааз ашиглахгүй байх боломжийг олгодог.
Каркасгүй хийц, акустик дуу чимээ шингээх чадвар (Dpr, w = 28 дБ), хавтангуудыг лабиринт холболтоор холбосон нь AeroMaster FP төхөөрөмжний корпусыг механик бат бөх чанартай болгож дуу чимээг их хэмжээгээр шингээх боломжийг олгож Европын Холбооны EN1886 нормыг хангаж өгдөг.
Үзүүлэлт
Механик нягтрал бат бөх байдал                            D2
Корпусын нягтрал                                                    L3
Шүүлтүүр, их бие хоорондын агаарын алдагдал <1% (F8)
Дулааны тусгаарлалт                                                T3
Дулааны холболтын коэффициент                         TB2
Корпусын чимээ шингээлт                                      Dpr, w=28dB
Ажлын температур                                                   -40C - +40C
Сэнсний даралтын алдагдал                                    1000 Ра хүртэл
Орох агаарын температур                                        -40C - +40C
Тэжээл                                                                        400 V / 50 Hz
Хэмжээ
FP 4.0
Гадна              995 х 360 мм
Дотор              915 х 360 мм
FP 2.7
Гадна              690 х 360 мм
Дотор              610 х 310 мм
 
 
AeroCAD программын тусламжтай төхөөрөмжний эд ангиудыг сонгох боломжтой.
Каркасгүй бүтэц нь жижиг хэмжээтэй байранд угсрах боломжийг олгодог
Төхөөрөмжний корпус нь металл лист болон 3 давхар дулаалгатай цайрдсан хавтангаас бүрддэг.
Тус төхөөрөмжний дуу чимээний хамгаалалт сайн тул дуу чимээ бараг гаргадаггүй.
ЕС хөдөлгүүр бүхий сэнс, турбин нь корпус доторхи агаарын эргэлтийг сайн хангаж өгдөг.
Агаарыг F4, G4 шүүлтүүрээр шүүдэг.
Төхөөрөмжний өндөр нь 360 мм бөгөөд хэт өндөр биш тул дүүжин таазанд болон энгийн таазны доор суурилуулах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэлийг доорх холбоосоор орж үзнэ үү.