Тусгай зориулалтын хөргөлтийн төхөөрөмж
Цахилгааны нарийн тоноглол бүхий байгууламж болон дата төвийн тусгай зориулалтын агаар хөргөх төхөөрөмж нь цахилгааны тоног төхөөрөмж, сервер, компьютер, сүлжээний хэрэгсэл зэрэг нэн чухал мэдээлэл хадгалдаг нарийн тоног төхөөрөмжийг хөргөх, чийгшүүлэх , тоос шорооноос хамгаалах зорилгоор зохион бүтээгдсэн байдаг. Цахилгааны нарийн тоноглол бүхий байгууламж болон дата төвд мэдээлэл боловсруулах бүх төхөөрөмжийг ихэнхи тохиолдолд анхнаасаа бүх төхөөрөмжийг суурилуулаагүй байдаг. Эдгээр төвүүдийг ирээдүйд өргөтгөж тавих нэмэлт тоног төхөөрөмжийн зайг бодолцон барьсан байдаг. Дулаан ялгаруулдаг сервер, хадгалах тоног төхөөрөмж нэмэгдэхийн хирээр болон төхөөрөмжийн ачаалал ихсэхийн хэрээр орчинд дулаан ялгаралт ихсэж хөргөх шаардлага байнга өсдөг.
Бид Мальтистак (Multistack) компанийн цахилгааны байгууламж болон дата төвийн зориулалттай тусгай агаар хөргөх төхөөрөмжийг санал болгож байна. Тусгай зориулалтын YLF агаар хөргөх төхөөрөмж нь Эйрфлоу (Airflow USA) компанийн хамгийн дэвшилтэт 3 дугаар үеийн технологиор холбоо харилцаа, компьютер, дата боловсруулах төв болон том хэмжээний цахилгааны байгууламжид тохируулан хийсэн бүрэн автомат хана/дээвэрт суурилдаг эрчим хүчний хэмнэлттэй багц төхөөрөмж юм. Энэ төхөөрөмж нь эрчим хүчний хэмнэлт, аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хослуулсан болно. Тусгай зориулалтын YLF агаар хөргөх төхөөрөмж нь бүтэн жилийн турш зогсолтгүй ажиллах боломжтой. Ханд угсардаг мөн эрчим хүчний зарцуулалт бага төхөөрөмж нь орчин үеийн IT өрөөнд байршуулах зориулалттай юмЭдгээр төхөөрөмжүүд нь дэлхийд алдартай брендийн компрессорыг ашигладаг. Мөн зэвэрдэггүй ган хавтангаар хийсэн нь төхөөрөмжийн үйл ажиллагааг тогтмол явуулах ба цахилгааныг бага зарцуулахад зориулагдсан юм.Угсрах болон ажилуулахад амархан. Хөргөх төхөөрөмжүүд бүгд үйлдвэрийн анхан шатны туршилтанд орж мөн хөргөх бодисоор цэнэглэгдсэн байдаг. Хэрэглэгч нар төхөөрөмжөө цахилгаан тэжээл болон агаарын суваг хоолой руу холбох л шаардлагатай байдаг.