Ахуйн зориулалттай босоо хөргөх төхөөрөмж

Тус компани нь БНХАУ-ын ахуйн зориулалтын босоо хөргөх систем буюу кондиционерын тэргүүний үйлдвэрлэгч болох GREE болон Haier компаниудын Монгол дахь албан ёсны дистрибьютор  бөгөөд импортлон оруулж ирж хэрэглэгчиддээ хүргэдэг.
Тус босоо хөргөх систем нь ахуйн зориулалттай бөгөөд оффис, дэлгүүр, зоогийн газар, зочид буудал, заал зэрэг олон нийтийн газар суурилуулан ашиглахад нэн тохиромжтой. Тус систем нь гадна дотор гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд дотор хэсгийг хөргөх өрөөндөө байрлуулж гадна байрлуулсантай төхөөрөмжтэйгээ хоолойгоор холбож агаарыг хөргөж ,халаах горимоор ажиллуулдаг.
Босоо хөргөх систем нь өрөөг илүү  жигд хэмээр хөргөдгөөрөө онцлогтой.    Шүүлтүүрийн тусламжтай агаарыг цэвэрлэх, агаар сэлгэх, хуурайшуулах, чийгшүүлэх, халаах зэрэг нэмэлт функциуд зарим босоо хөргөх системын загваруудад байдаг.  
Босоо хөргөх системийн загвар бүр нь өөрийн гэсэн онцлог, дизайн, хүчин чадалын ялгаатай байдаг тул та манай компанийн борлуулалтын албанд хандаж өөрийн хүсэлтээ гаргаж өөрт тохирох загвараа сонгож захиалах боломжтой.
Ханын кондиционерууд дараах хүчин чадалтай:
Хөргөх хүчин чадал: 7.05  - 12.4 кВ
Халаах хүчин чадал 7.9  - 13.6 кВ
Хүчдэл 220В / 380В
Талбай: 35  - 120 м2
Агаарын зарцуулалт: 1100  - 1800 м3/ц