Ахуйн зориулалттай ханын хөргөх төхөөрөмж

Тус компани нь БНХАУ-ын ахуйн зориулалтын ханын хөргөх систем буюу кондиционерын тэргүүний үйлдвэрлэгч болох GREE болон Haier компаниудын Монгол дахь албан ёсны дистрибьютор  бөгөөд импортлон оруулж ирж хэрэглэгчиддээ хүргэдэг.
Тус хөргөх систем нь ахуйн зориулалттай бөгөөд гэр, оффис, жижиг дэлгүүр, зоогийн газарт суурилуулан ашиглахад нэн тохиромжтой. Тус систем нь гадна дотор гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд дотор хэсгийг хөргөх өрөөндөө байрлуулж гадна байрлуулсантай төхөөрөмжтэйгээ хоолойгоор холбож агаарыг хөргөж ,халаах горимоор ажиллуулдаг.
Тус систем нь хананд суурилуулдаг тул зай хэмнэдэг ба өрөөг хөргөхөөс гадна шүүлтүүрийн тусламжтай агаарыг цэвэрлэх, агаар сэлгэх, хуурайшуулах, чийгшүүлэх, халаах зэрэг нэмэлт горимтой.   
Ханын хөргөх системийн загвар бүр нь өөрийн гэсэн онцлог, дизайн, хүчин чадалын ялгаатай байдаг тул та манай компанийн борлуулалтын албанд хандаж өөрийн хүсэлтээ гаргаж өөрт тохирох загвараа сонгож захиалах боломжтой.
Ханын кондиционерууд дараах хүчин чадалтай:
Хөргөх хүчин чадал: 2.2  - 8 кВ
Халаах хүчин чадал 2.3  - 8.5 кВ
Хүчдэл 220В
Талбай: 12 - 60 м2
Агаарын зарцуулалт: 941 м3/ц
Жин: 30-51 кг