Агаарын хөргөлттөй усан чиллер хөргөлтийн төхөөрөмж
Тус компани нь БНХАУ-ын агаарын хөргөлттэй чиллерийн тэргүүний үйлдвэрлэгч болох GREE болон Haier компаниудын Монгол дахь албан есны дистрибьютор бөгөөд импортлон оруулж ирж хэрэглэгчиддээ хүргэдэг.
Агаарын хөргөлттэй чиллер нь орчны агаараар хөргөдөг моноблок бүхий агааржуулалтын систем төхөөрөмж юм.
Агаарын хөргөлттэй чиллер төхөөрөмжийн нь конденсаторыг усаар биш агаараар хөргөдөг төхөөрөмж юм. Гаднах агаарыг конденсатороор дамжуулан хүчтэй сэнс ашиглаж эргэлдүүлдэг бөгөөд ихэвчлэн хөргөлтийн төхөөрөмжний дээд хэсэгт суурилуулдаг. Чиллерийн хажуу талаас гаднах хүйтэн агаарыг соруулж, конденсатороор дамжуулан гүйлгэж орчноо хөргөөд буцаад дээшээ бүлээссэн агаарыг гадагшлуулдаг. Харин барилга байгууламж луу усан хөргөлттэй чиллертэй адил хөргөсөн ус болон глуколыг насосоор шахаж хөргөсөн усыг хэрэглэгчид түгээдэг.
Томоохон үйлдвэр ,гадна талдаа хөргөлтийн төхөөрөмж байрлуулах боломжгүй шилэн фасадтай өндөр барилга байгууламжинд угсрахад илүү тохиромжтой.Мөн жилийн дөрвөн улирал сонсолтгүй хөргөлт шаардлагатай барилга байгууламжууд орно.