Remak - DoorMaster P

 

ТЕХНИК ҮЗҮҮЛЭЛТ:
Doormaster P агаарын хөшиг нь хөл хөдөлгөөн ихтэй аж үйлдвэрийн барилгын дотор талд хаалганы дээр болон хажууд суурилуулах зориулалттай. Тус агаарын хөшгийг аж үйлдвэрийн барилга, агуулах, үйлчилгээний барилга, машин угаах газар, томоохон барилга байгууламж, зах, дэлгүүр гэх мэт газар суурилуулна.  Энэхүү агаарын хөшгийг 4.5 метр хүртэлх урттай хаалганд хэрэглэх бөгөөд агаарын хөшигнүүдийг хооронд нь холбосноор илүү том хаалганд суурилуулж болно.
 
Дэлгэрэнгүй мэдээлэлийг доорх холбоосоор орж үзнэ үү.